нийгэм

Nature Summit 2025: “COP17”-р бодит төсөл, хөрөнгө оруулалт татах гурван тэргүүлэх чиглэлийг танилцууллаа

0

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Батмөнх “Nature Summit 2025” арга хэмжээний нээлтийн индэрт Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв.

Нээлтийн илтгэгчдийн эгнээнд Конвенцын Дэд гүйцэтгэх дарга хатагтай Андреа Меза, Панама Улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон сайн үйлсийн түншүүд хамт оролцлоо.

“Nature Summit 2025” нь улс орнууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг нэгтгэн, байгаль, газар, ус, уур амьсгалын асуудлаар хамтын шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний чуулган юм.

Монгол Улсын хувьд уг арга хэмжээнд оролцох нь 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулах, түншүүдтэй холбогдох чухал боломжийг бүрдүүлж байна. Нээлтийн үеэр Д.Батмөнх Монгол Улсын цаашдын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай гурван гол чиглэлийг танилцуулав.

Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Усны ба газрын нэгдсэн менежмент
  • Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц

Тэрбээр эдгээр чиглэлүүдийг олон улсын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулалт татах боломжтой, бодит төсөл хэлбэрээр хөгжүүлэх зорилготой байгааг онцолж, COP17 нь хамтын шийдэл, хөрөнгө оруулалт болон бодит үр дүнг бий болгох талбар болно гэдгийг тэмдэглэв.

Монгол Улс “Nature Summit 2025” арга хэмжээнд оролцсоноор санаачилга, бодлогоо олон улсад таниулах, донор байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлээ бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлд шаардлагатай санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмыг хийж байна. COP17 нь зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгт төдийгүй Монгол Улсад эдийн засаг, байгаль орчны менежмент, бүс нутгийн манлайлалтаараа өгөөжтэй, урт хугацааны үр дүн авчрах хурал болохыг онцлон тэмдэглэлээ.

COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО

Өмнөх нийтлэл

COP17: АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм