нийгэм

Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо

Таны сэтгэгдэл

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж, 20 азтаныг Хонк Конгийн Disneyland аялах хос эрхээр, 10 азтаныг Ойрх Дорнодын нутгаар аялах Cruise аяллын хос эрхээр урамшуулжээ.

Харин энэ удаагийн “Хадгаламжтай аялал” сугалаат аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай, төгрөгийн хадгаламждаа 100,000₮-өөс дээш дүнгээр орлого нэмсэн бүх харилцагчдад сугалааны эрх олгож байгаа бөгөөд нийт сугалаатай харилцагчдаас Ази тивийн орноор хосоороо аялах 30 азтаныг тодруулахаар төлөвлөөд байна.

Аяны 1-р ээлжийн азтануудыг 2025.07.08-ны өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж, БНСУ-ын Жэжү арал руу аялах хос эрхээр урамшууллаа. Эхний тохиролд 2025.05.01-2025.06.30-ны хооронд хадгаламждаа орлого хийж, сугалаа үүссэн нийт 93 мянга гаруй харилцагчдыг хамруулсан юм.

“Хадгаламжтай аялал” сугалаат аян нь энэ оныг дуустал хэрэгжих бөгөөд үргэлжлүүлэн 20 азтаныг Тайланд, Вьетнам улс руу хосоороо аялах эрхээр урамшуулах тул харилцагч та бүхэн санхүүгийн дархлаагаа нэмэгдүүлж, хуримтлал үүсгэн сугалаат аянд идэвхтэй хамрагдаарай.

Ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгээд азтан болсон нийт харилцагчдадаа баяр хүргэе.

“Таны хуримтлал таны аяллын хөтөч”

 

236
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл