нийгэм

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз улстай соёлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.

“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд:

  • Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээн засварлах;
  • Ардын гар урлал, хөгжим, театр, цирк, уран зохиол, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах;
  • Соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах, оролцох, мэдээлэл солилцох;
  • Соёл, урлагийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, туршлага солилцоог дэмжих;
  • Уран зохиол, ном хэвлэл, шинжлэх ухааны бүтээлийг орчуулах, номын үзэсгэлэн зохион байгуулах, хэвлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Залуучуудын бодлогын чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.

Ц.Цэрэнпунцаг болон Б.Эрдэнэбатын хүүхдүүдтэй хамт бусдыг зодож хүнд гэмтээсэн өөр нэг төрийн албан тушаалтны хүүг эрэн сурвалжилж байгаа

Өмнөх нийтлэл

“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм