нийгэм

С​кай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргаашийн ой’’ төслийг эхлүүллээ

Таны сэтгэгдэл

​​​​​Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9% нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байдаг. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘‘Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр’’ хэмээн зарласан билээ.

 Скай Хайпермаркет ХХК-ийн хамт олон цөлжилтийн улмаас сүйдсэн ойн нөөцийг сэргээх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор ‘‘Future Forest’’ төслийн баг,  Солонгосын ‘‘Имарт Инк’’ компанитай хамтран 5 жилийн хугацаанд 8.5 га газарт 15,000 мод тарих төслийг хэрэгжүүллээ.

Төслийн зорилго нь  Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Тус үйл ажиллагаанд ‘‘Futute Forest’’ төслийн багийн 4 хүн, Имартын 40 ажилтан, Солонгосын Имартын 6 хүн сайн дураараа оролцож Сибирь Шинэс, Монос, Сибирь гүйлс, Далан хальс зэрэг /шилмүүст-1, навчит-4/ төрөл зүйлийн 200 мод тарилаа.

Энэхүү мод тарих сайн дурын үйл ажиллагааг БНСУ-ын Ойн алба, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) хамтран хэрэгжүүлж байна. Эх дэлхийгээ  хайрлан хамгаалах зорилгот төсөлд Имартын ажилтнууд гар бие тогтмол оролцдог төдийгүй бусад аж ахуй  нэгжүүдийг уриалан нэгтгэх, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.

193
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл