нийгэм

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Таны сэтгэгдэл

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк бизнесийн цар хүрээгээ тэлж буйтай холбогдуулан шинээр ажлын байрууд зарласаар байна. Ажил горилж буй иргэд 5-р сарын 6-аас эхлэн Голомт банкны өөрт ойрхон салбарт хандан Харилцагчийн зөвлөхөөс нээлттэй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Цаашид ч энэхүү арга хэмжээ бүх салбарын хэмжээнд үргэлжилсээр байх аж.

Голомт банк ажилтан болон ажилтны гэр бүлд ээлтэй бодлогын хүрээнд мэнд оршихуй буюу тэдний бие, сэтгэл зүй, санхүүгийн эрүүл мэндийг дэмжих замаар банканд урт хугацаанд, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад чиглэн ажилладаг. Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа зориулсан хөнгөлөлт, хангамжуудаас гадна тэдний ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлогоос хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place to Work” байгууллагаас “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлнэ

310
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл