нийгэм

13 настай охиныг хүчиндсэн этгээдийг Интерполын шугамаар Монгол Улсад шилжүүлэн авчирчээ

0

Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдийг гадаад улсаас олж баривчлуулж, шилжүүлэн авах ажиллагааг эрчимжүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Аргентин Улсын аюулгүй байдлын сайд Монгол Улсад бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг баривчилж Монгол Улсын талд хүлээлгэн өгсөн талаар өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

Харин өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дахин цахим сүлжээ ашиглан 13 настай охиныг зураг бичлэгээр нь айлган сүрдүүлж хүчиндсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан Монгол Улсын иргэнийг Киргиз болон Монгол Улсын Интерполын хамтарсан ажиллагаагаар олж илрүүлэн баривчилж, мөн Монгол Улсын талд хүлээлгэн өгсөн тухай мэдээлэл Киргизийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Интерполын эрэн сурвалжлалтын мэдээлэл түгээх албан ёсны “X” хуудас дээр нийтлэгдсэн байна.

Өнгөрсөн жил интерполын шугамаар нийт 20 гаруй этгээдийг эх оронд авчирсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Харин энэ жилийн тухайд цагдаагийн байгууллагаас интерполын шугамаар бага насны хүүхэд хүчиндсэн педофил этгээдүүд болон хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдийг олж илрүүлэх тусгай ажиллагааг идэвхжүүлсэн талаар зарим эх сурвалж мэдээлсэн байна.

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Өмнөх нийтлэл

“JCI Чэйрмэн” салбар санаачлан “BEYOND TOMORROW” төслийг хэрэгжүүлж эхэллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй нийгэм