нийгэм

1,072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө нь иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ

Таны сэтгэгдэл

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ногдол ашиг олгох талаар танилцуулга хийсэн. Манай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) одоо хуралдаад ногдол ашгийг хэрхэн олгох шийдвэр гаргана.

Цагаан сарын баяраас өмнө нь 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард үлдэгдэл 100 мянга орчим төгрөгийн ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн. “Эрдэнэс Тавантолгой” компанид иргэдэд олгох ашгийг тараах нөөц бололцоо бүрэн байгаа. Засгийн газраас хувааж олгох чиглэлийг өгсөн. Гэхдээ компанийн ТУЗ хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана.

1,072 хувьцаатай иргэний 2024 оны ногдол ашигт 350 орчим мянган төгрөг тараахаар байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард урьдчилаад 130 мянган төгрөг өгсөн. Одоогоор татвар хассан дүнгээр 200 орчим мянган төгрөг үлдсэнийг хоёр хувааж олгох юм. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараана” гэв.

241
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл