нийгэм

БНХАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Таны сэтгэгдэл

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, НҮБ-ын ХХААБ-ын байгууллагын Бруцеллёз өвчний лавлагаа лабораторийн захирал, профессор Дин Жиа Бө, лабораторийн судлаач, профессор Жан Хүй, доктор Жан Гуан Жи нар УМЭАЦТЛ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

✍️Уулзалтын үеэр тус лаборатори төдийгүй 21 аймаг, нийслэлийн хэмжээнд зооноз өвчний оношилгооны арга зүй, технологийг шинэчлэн сайжруулах, эрт үеийн найдвартай оношилгоог нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх нэн шаардлагатай байгааг чухалчилан дурдаж, цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

✅БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судалгааны багийнхан тус лабораторийн Халдварт, паразиттах өвчний оношилгоо тандалтын лабораторид Нано технологит суурилсан зооноз өвчин үүсгэгчийг богино хугацаанд илрүүлэх “COYOTE” төхөөрөмжийг иж бүрэн оношлуур бэлэглэж, шинжлэгч эмч нарт Coyote багажийг хэрхэн ашиглах талаарх сургалт зохион байгууллаа.

✅Хамтарсан төслийн хүрээнд халдварт, зооноз өвчний чиглэлээр оношилгооны шинэ арга зүйг нэвтрүүлж, хамтран ажиллаж, олон шинэ судалгааны бүтээлүүд төрнө гэдэгт итгэлтэй байна.

181
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл