нийгэм

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТОХИОЛДЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

Таны сэтгэгдэл

Мал эмнэлгийн ерөнхий газар МААЭЗЭН төсөлтэй хамтран Мал, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тохиолдол илэрсэн үед сумын мал эмнэлгийн тасгийн албан хаагчид хэрхэн хууль, дүрэм, заавруудыг дагаж мөрдөж буйг тодорхойлох, цаашид үйл ажиллагаандаа анхаарч, сайжруулах зорилгоор үзүүлэх дадлага, сургалтын Хэнтий аймагт энэ сарын 7-9-ны хооронд зохион байгуулж байна.

Үзүүлэх дадлага сургалтад Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв, Говь сүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын холбогдох нийт 70 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтыг малчин өрхтэй хамтран зохион байгуулах бөгөөд дуудлага, үзлэг, дээж авах, асуумж, мэдээлэл цуглуулах, тандалт, лабораторийн шинжилгээ, дэгдэлтийн судалгаа, хорио цээр, шилжилт хөдөлгөөн гэсэн 3 бүлэг ажиллагаатай явуулж эцэст нь санал дүгнэлтийн боловсруулан үйл ажиллагаандаа тусгаж ажиллах юм.

245
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл