Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн айлчлалын хүрээнд Мал эмнэлгийн салбартай туршлагаа солилцох, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Үүний хүрээнд БНУУ-ын Мал Эмнэлэг, Мал Аж Ахуйн Үндэсний Хөгжлийн Хорооны дарга Бахром Норкобилов болон албаны төлөөлөгчдийн хамтаар манай улсад ажиллаж байна.
Монгол улсаас БНУУ-руу амьд, хонь ямаа экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний нөхцлийг харилцан тохиролцож баталгаажуулах, экспортлох амьд, хонь, ямааны үүлдэр омог, мал нийлүүлэх боломжтой аймаг сум, хорио цээрийн хашаа, газар байршилыг тогтоох хорио цээр, хил гаалийн асуудлыг судлаж танилцлаа.
Мөн 2 орны ерөнхий малын эмч нар олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд амьд мал экспортлохтой холбоотой зарим асуудлаар орон нутагт ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд