нийгэм

ДМАЭМБ-ЫН МАЛ АМЬТНЫ ӨВЧНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Таны сэтгэгдэл

МЭЕГ нь 2024 онд “Шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хөтөлбөр”-ийг боловсруулж Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-д илгээж батлуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон ДМАЭМБ-ын Мал амьтны өвчний Шинжлэх ухааны комиссын ерөнхийлөгч, доктор Кристобал Зепеда (Dr Cristóbal Zepeda) нар холбогдох төлөөлөгчдийн хамт албан ёсны уулзалт хийв. Уулзалтын зорилго нь Монгол улсад шүлхий өвчинтэй тэмцэхээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгөх, харилцан санал солилцох, тус өвчний албан ёсны хөтөлбөрийг боловсруулахад ДМАЭМБ-ын зүгээс зөвлөгөө авах байлаа.

Уулзалтын төгсгөлд доктор Кристобал Зепеда нь Монгол улсын шүлхий өвчинтэй тэмцэх ажилд гарч байгаа ахиц дэвшлийг онцлон тэмдэглэж баяр хүргэсэн бөгөөд цаашид бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийлэв.

281
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл