нийгэм

ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗЛАА

Таны сэтгэгдэл

Монгол улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон бусад төлөөлөгчид ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа (Monique Eloit), тус байгууллагын Шинжлэх ухааны газрын дарга Григоры Торрес (Gregorio Torres), Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Хиропуми Кугита (Hirofumi Kugita) нартай уулзаж 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа (Monique Eloit) манай улсын идэвхтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, Монгол улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт нийцэж үйл ажиллагаа явуулж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, бүсчлэл, олон улсын худалдааг аюулгүй явуулах, мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

189
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл