нийгэм

Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний халдвар илрүүлэх тандалт хийгдэж байна.

Таны сэтгэгдэл

Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчин 2021 онд улсын хэмжээнд бүх аймгийн 280 гаруй суманд тархаж эндемик хэлбэртэй болсон. Дээрх өвчнүүдтэй тэмцэх стратеги батлан хэрэгжүүлсний үр дүнд 2024 он гарсаар өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Иймд дээрх өвчнүүдийн байгалийн вирусийн эргэлтийг тогтоох зорилгоор жил бүр халдвар илрүүлэх тандалтыг зохион байгуулдаг бөгөөд 2024 оны төлөвлөгөөт тандалтыг МЭЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу бүх сумдыг хамруулан зохион байгуулж байна.

Тандалтын үр дүнгээр мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөлтийг боловсруулах юм.

180
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл