нийгэм

МАЛ ЭМНЭЛГИЙН НЭГДСЭН СИСТЕМД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АУДИТ ХИЙЛЭЭ

Таны сэтгэгдэл

Мал эмнэлгийн ерөнхий газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран мал эмнэлгийн нэгдсэн системийг 2017 оноос эхлэн хөгжүүлж, туршин 2019 онд улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлсэн. Энэхүү системээр мал эмнэлгийн байгууллагын баталгаажуулалт, гүйцэтгэл, төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлдэг.

Мал эмнэлгийн ерөнхий газар энэхүү нэгдсэн системд мэдээллийн технологи, аюулгүй байдлын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хөндлөнгийн байгууллага буюу Инфо Сек Плас ХХК-аар “мэдээллийн технологи, аюулгүй байдлын аудит”-ыг хийлгэлээ.

Инфо Сек Плас ХХК нь аудитын дүнг МЭЕГ-ын удирдлагуудад танилцууллаа. Тус систем нь маш чухал үүргийг гүйцэтгэж байгааг тодорхойлон, цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцлоо. Энэхүү систем нь Монгол улсад хэрэгжиж байгаа төрийн байгууллагуудын цахим системүүдтэй холболт хийж, цаашид мэдээлэл солилцоход саадгүй болохыг гүйцэтгэгч талаас онцолж,аюулгүй байдлыг хангах, тогтмол хөгжүүлэлт хийж ажиллах саналыг танилцууллаа.

180
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл