Дэлхийн 180 улсад 340 мянган гишүүн байгууллага, 362 сая ажилтныг нэгтгэсэн “Хүний нөөцийн менежментийн нийгэмлэг”-ийн мэдээлснээр ажлын анкет бөглөх дундаж хугацаа 23 минут орчим байдаг. Үүнд маягт бөглөх, ажил олгогчоос шаардсан нэмэлт асуултад хариулах, холбогдох материалыг хавсаргахад зарцуулдаг гэжээ. Харин ажил хайж буй хүмүүсийн 76% нь өргөдөл гаргахаасаа өмнө анкет бөглөхөд хэр хугацаа шаардагдахыг мэдэхийг хүсдэг гэдгийг тус байгууллагаас тогтоожээ. Ийнхүү сүүлийн жилүүдэд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын чиг хандлага өөрчлөгдөж, ажил горилогчдод зориулан анкетын асуумж болон ажилд орох хүсэлтээ илгээх үйл явцыг хялбаршуулж эхлээд байна.
Голомт банкны тухайд мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр зарласантай холбогдуулан ажил горилогчдод зориулж, дээрх жишгийн дагуу ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд зарцуулах боломжийг бий болголоо.
Тодруулбал, ажилд орох хүсэлтээ QR кодоор дамжуулан илгээх бөгөөд зөвхөн овог, нэр, мэргэжил болон утасны дугаарын мэдээллээ бүртгүүлэхэд л хангалттай. Улмаар анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой Голомт банкны Хүний нөөцийн менежрүүд холбогдож, дараагийн шатны мэдээллийг өгөх юм.
Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авсан. Мөн 2023 онд “Ажиллахад хамгийн таатай газар” гэдгээ дахин бататгаж, хоёр жил дараалан батламжлагдсан Монгол Улсын анхны байгууллага болсон.
Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлнэ
Сэтгэгдэлүүд