нийгэм

Хүүг цохиж буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна

0

“Лексус 600” загварын машинаас бууж ирсэн эмэгтэй гудамжаар яваа хүүг цохиж, чанга дуугаар загнаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа.

Тухайн бичлэгт “Би чамайг харахгүй байна, уучлаарай гэчихлээ. Машин цохидог чи хэн бэ. Би чамайг харсан бол замыг чинь тавиад өгнө” гэх мэтээр хүү рүү орилж байгаа нь сонсогдоно. Мөн ойр хавьд буй хүмүүс нь хүүхэд зодохоо боль гэхэд “Чи дуугүй бай” хэмээж байгаа юм.

Энэ бүдүүлэг үйлдлийг харуулсан бичлэгийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Бичлэгийг шалгуулахаар өгсөн” гэв.

Тухайн машины эзэмшигч Ш.Болбаатар eguur.mn сайт өгсөн тодруулгадаа

-Тухайн машин таны нэр дээр байдаг юм байна. Тухайн машиныг жолоодон явсан эмэгтэй жолооч хүүхэд цохисон хэмээн олон нийтийн анхааралд өртөөд буй?

-“Натур” худалдааны төвийн урд талд болсон явдал. Тухайн машин миний нэр дээр байдаг ч өнөөдөр эхнэр унаж явсан юм. Эхнэрийн нэг нүд гэмтсэн тул сайн хардаггүй. Тэгээд л эсрэг талын урсгалын машинаас болоод гарцаар гарч байгаа хүүхдийг хараагүй юм байна лээ. Уг нь уучлалт гуйсан гэсэн. Гэтэл тухайн хүү чихэвчтэй байсан болоод ч тэр үү сонсохгүйгээр машиныг өшиглөсөн байсан. Тэгээд л манай эхнэр дал руу нь ганц цохисон байна лээ.

-Тухайн хүүтэй тохиролцсон уу?

-Тохиролцоод байх зүйл байхгүй.

Харин болсон үйл явдлын талаар жолооч эмэгтэй , ergelt.mn сайтнаа тайлбар болгон мэдээлэл өгөхдөө, 

“Натур” худалдааны төвийн урд талд би зорчиж явсан. Эсрэг талын урсгалын машинаас болоод гарцаар гарч байгаа хүүхдийг би хараагүй юм. Гэнэтхэн машин булангаас гараад ирсэн. Тэгээд “Уучлаарай, би чамайг харсангүй” гэтэл чихэвч зүүсэн хүү уурлаж, надтай хэрэлдсэн. Би гарцнаас холдоод уучлалт гуйж, хараагүй тухайгаа хэлэхэд тэр хүүхэд миний машиныг өшиглөөд авсан. Чихэвч зүүчихээд миний яриаг сонсохгүй байсан. Тийм хүмүүжилгүй байж болохгүй. Хүний эд хөрөнгөд халдсан учраас би бухимдаад гар хүрсэн. Тэгж болохгүй шүү дээ. Сошиалаар цацагдаад байгаа бичлэгнээс өмнө олон үйл явдал болсон. Одоо бичлэг цацаад, хүний эрхэнд халдаж байна. Би гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгдөг жолооч. Тэр хүүг харин харсангүй” гэжээ.

“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхээ гардан авлаа

Өмнөх нийтлэл

Дуучин С.Бичүү “Олон жилийн дараа”

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй нийгэм