Монголын маркетингийн менежментийн хүрээлэн, Монголын сайтуудын холбооноос 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Grand awards 2024 наадмын энэ жилийн уриа “Нийгмийн хариуцлагын төлөө” юм байна.
Спорт, соёл урлаг, шинжлэх ухаан,боловсрол, барилга, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон нутаг, аялал жуулчлал, уул уурхайн салбарт тухайн жилдээ гаргасан амжилт, төсөл хөтөлбөрүүдийг нэрлэдэг кампанит ажил юм. Нийгмийн бүх салбарт ололт амжилтаа бататгасан аж ахуйн нэгж, орон нутаг, хувь хүмүүсийг нэрлэдэг энэхүү арга хэмжээ нь бизнесийн олон жилийн туршлагатай компаниудын хэрэгжүүлж буй дэвшилтэт технологиудыг онцолдог билээ.
Мөн залуу бизнес эрхлэгчдэд инноваци, ялгарлаа таниулах боломж олгодог юм. “Нийгмийн хариуцлагын төлөө” гэсэн уриатай “Grand Awards-2024” наадмын шилдгийн нэгээр “Баянхонгор аймаг” шилдэг аймгаар ийнхүү шалгарлаа.
ШИЛДЭГ АЙМАГ-аар шалгарсан “Баянхонгор аймаг”-н бүтээн байгуулалтын ажлуудыг дараах видеоноос сонирхоно уу.
Comments