Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед намууд НИТХ-д өөрсдийн нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан. МАН болон АН-аас содон, содон дүрүүд их л үзэгдэх. Олны танил эрхмүүдээс эхлээд бүр хулгай, авлигын хэрэгт холбогдож байсан “нөхдийн” нэрс ч харагдах.
Тэдний нэг нь МАН-аас НИТХ-ын 6-р тойрогт МАН-с нэр дэвшигч Ж. Сандагсүрэн юм. Тэрээр “Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хэдий ч НИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшиж байна.
Энэ хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд Ж.Сандагсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан юм.
Энэ хэргээс үүдэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшсэнгүй. Хэрэг шийдвэрлэгдтэл тэд ямар нэг төрийн, нийтийн албан тушаал хаших нь зохимжгүй. Гэвч Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд дэвшчихлээ.
Учир нь “Ногоон автобусны” гэх хэрэгт Ж.Сандагсүрэнг хамгийн нөлөө бүхий оролцоотой гэж үздэг. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь зориуд чөлөөлж, дараа нь НИТХ-д дэргэдээ татан авч байна.
Comments