Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох, жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүрэгт байрлах “Их наяд худалдаа төвийн ойролцоо бусдын биед халдсан байна. Улмаар хохирогч болох 19 настай иргэн хуулийн байгууллагад хандаж, тус хэргийг гэмт хэргийн шинжтэй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Comments