улс төр

Германы улстөрд орсон анхны монгол эмэгтэй Н.Солонго Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяад зөвлөнө

Таны сэтгэгдэл

Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремл өөрийн хуримтлуулсан туршлага болон ур чадвараа Монголынхоо улс төрч эмэгтэйчүүдтэй нэгтгэхээр болжээ. 

Тэрбээр энэ удаагийн сонгуулиар сонгогдсон Ардчилсан намын гишүүн, УИХ гишүүн, Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны шинэ сайд С.Одонтуяагийн орон тооны бус зөвлөхөөр албан ёсоор томилогдож ажиллахаар болжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Солонго Тремлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын орон тооны бус зөвлөхөөр 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилжээ. 

Солонго Тремлийн хувьд тэрбээр өнгөрсөн 4-р сард ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намд 10 жил зүтгэснийг үнэлж, Бавари мужийн Ерөнхий Сайд ЦСҮ намын дарга ноён Зөдерийн нэг од хүндэтгэлийн шагналыг Мужийн Парламентийн гишүүн ноён Томашко, хотын дарга ноён Майэр нараас хүртсэн билээ. 

383
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл