Их Засаг Олон улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөл докторант С.Ганзориг “Барааны тэмдэг түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр амжилттай хамгаалав.
Энэхүү эрдмийн зэрэг горилсон судалгааны бүтээлд Олон улсын болон үндэсний эрх зүйн харилцан хамаарал, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад олон улсын эрх зүйн хэм хэмжээг уялдуулах, хэрэгцээ шаардлага болон эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй бодлого эрх зүйн орчныг судлан шинжилж, гадаад улсуудтай харьцуулан дүгнэсэн нь онол практикийн ач холбогдолтой судалгааны ажил болсон учир диссертаци нь Үндэсний төв номын сан болон Шинжлэх ухаан технологийн сангийн эрдэм шинжилгээний номын санд тавигдаж олон нийтийн хүртээл боллоо.
Сэтгэгдэлүүд