нийгэм

“Asian Folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам өнөөдөр эхэлнэ

Таны сэтгэгдэл

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам өнөөдөр 19:40 цагт жанжин Д.Сүхбаатартын талбайд албан ёсны нээлтээ хийх гэж байна.

Харин 11:40 цагт энэхүү наадамд оролцож байгаа Азийн хотуудын оролцогчдын парад болно.

Энэ жилийн “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын хувьд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг арван орны 170 уран бүтээлч оролцож, гурван өдрийн турш төв талбайд өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм.

Та бүхэнд хөтөлбөрийг танилцуулж байна. Төв талбайд гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.

303
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл