Бид цаг үетэйгээ байнга хөл нийлүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт, чанар, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд энэ удаад STARLINK-тай хамтран ажиллаж харилцаа холбооны дэд бүтэцгүй бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг харилцагч, түншүүддээ зориулан хаана ч ашиглах боломжтой, өндөр хурдтай, бага хоцрогдолтой сансрын холбооны үйлчилгээг албан ёсоор хүргэж байгааг дуулгахад таатай байна.

STARLINK-н албан ёсны үйлдвэрийн баталгаат төхөөрөмжийн захиалга, үйлчилгээний нөхцөл болон бусад мэдээлэл авахыг хүсвэл info@mobinet.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү.

Манай мэргэжлийн баг танд туслахад үргэлж бэлэн байх болно.