нийгэм

Х.Алтанхуяг: Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ

0

АН-ын дарга Л.Гантөмөрийг сонгуулийн жагсаалтаас нэрээ татахыг тус намын “Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс шаардаж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

Энэ талаар АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “АН бол ард түмний захиалгаар бий болсон зоригтнуудын нам. Гэтэл АН сонгуульд орохдоо зохин байгуулалтгүй, сул дорой байдалтайгаар сонгууль эхлэхээс өмнө ялагдалд хүрсэн байна. Энэ бүхний хариуцлагыг Л.Гантөмөр нарын зориггүй удирдлагууд бүрэн хүлээх ёстой. 200 мянган гишүүнтэй намын дарга нь архины хамааралтай гэдгийг Э.Бат-Үүл баатар ярьж байгаа. Ийм архины хамааралтай хүн АН-ын гишүүн байж болохгүй” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр мөн АН-аас жагсаалтаар оруулж байгаа гишүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж “Л.Гантөмөрөөр толгойлуулсан жагсаалтыг АН-ын гишүүд дэмжихгүй. Тийм учраас Л.Гантөмөр жагсаалтаас нэрээ татахыг шаардаж байна. Л.Гантөмөр жагсаалтаас зайлж байж бид ялалтад хүрнэ” гэв.

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам нөгөөдөр эхэлнэ

Өмнөх нийтлэл

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм