нийгэм

Парис хот руу аялах азтанууд тодорлоо

Таны сэтгэгдэл

Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зарлан амжилттай хэрэгжүүллээ.

Урамшуулалт аяны хүрээнд Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийг тодруулж, шагналыг гардуулан өглөө.

сонин mn

“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аянд нийт 100,000 орчим харилцагч хамрагдаж, өөрийн ирээдүйд хуримтлалаар хөрөнгө оруулжээ. Харин аянд хамрагдсан нийт харилцагчдаас өөрийн аз одоороо онцгойрсон зарим харилцагч ийнхүү дэлхийн түүх соёлын төв болсон Парис хотыг зорихоор боллоо. Азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе!

Бид азтанууддаа Эйфелийн цамхаг, Луврын музей, Сена мөрөн зэрэг дэлхийн урлаг, бүтээн байгуулалт, түүх соёлын жишээ болсон алдартай газруудаар аялахаас гадна энэ зун Парис хотод зохион байгуулагдах эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг олимпын наадмыг үзэж, Олимпын хотхонтой танилцах давхар боломжийг олгож байна.

“Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аянд оролцсон нийт харилцагч та бүхэнд талархал илэрхийлье!Цаашид хадгаламжийн харилцагчдад зориулсан төрөл бүрийн урамшуулалт аянууд тасралтгүй хэрэгжих тул хуримтлуулахаар төлөвлөж буй хүмүүс Голомт банкийг сонгон хадгаламжаа нээлгээрэй.

343
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл