нийгэм

Д.Үүрийнтуяа: Инженерүүд л улс орны хөгжлийг авч явна, тэдний байгаа газар хөгжил байдаг

0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа Уул уурхайн үр өгөөж сэдэвт подкастын зочноор уригдан оролцжээ.

Тэрбээр “Инженерүүд л улс орны хөгжлийг авч явна. Тийм учраас инженерүүд байгаа газар бүтээн байгуулалт байдаг. Инженерүүд байгаа газар хөгжил байдаг. Тийм болохоор аль болох залуусыг инженер сэтгэлгээтэй байгаасай, инженер мэргэжлийг сонгсоосой. Улс орны түвшинд шийдвэр гаргадаг эрх баригчид инженерүүдээ сонсож шийдвэр гаргадаг байгаасай. Инженерүүдийн тооцолол, судалгаанд үндэслэж ажлуудаа эрэмбэлдэг байгаасай гэж би боддог. Миний хувьд эдийн засаг ч санхүүгийн мэргэжлийн хүн. Манай улсын эдийн засгийн бүтэц нь өөрөө уул уурхайн салбарт дээр тогтож байна.

Цаашдаа алсын хараа 2050 хүрээнд бодлогын баримт бичгүүдээс харахад ойрын 30 жилдээ энэ нь огцом өөрчлөгдөж чадахгүй байх. Төр засгаас эдийн засгийг солонгоруулах бодлогыг барьж байгаа. Уул уурхайдаа түшиглэсэн бусад эдийн засгийн салбаруудыг нэмэгдүүлэх, эх үүсвэр, орлого олдог боломжуудыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа ч гэлээ ойрын 30 жилдээ уул уурхайн салбартай Монгол улсын эдийн засаг шууд хамааралтай байх болов уу гэж эдийн засагч хүний хувьд хардаг. Ялангуяа уул уурхай дагасан бүтээн байгуулалт чиглэлийг дагасан бүтцийг бий болгоход монголд инженерүүдийн дутагдал байгаа. Эрдэнэт үйлдвэрт нарийн мэргэжлийн ажилтнуудын дутагдал байна.

Өнөөдөр хүн болгон дээд боловсролтой болохыг хүсдэг болчихсон. Манай улсын уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт эмэгтэйчүүдийн 49 хувь нь бакалавр зэрэг болон түүнээс дээш мэргэжилтэй, эрэгтэйчүүдийн 29 хувь нь бакалавр зэрэг болон түүнээс дээш мэргэжилтэй байгаа юм. Тэгэхээр манайхан чинь охидуудаа дээд боловсрол эзэмшүүлэх зорилго бодлоготой. Дээд боловсролтой инженер техникийн ажилчид чухал. Нөгөө талдаа мэргэжлийн ажилчид үнэхээр чухал. Нарийн мэргэжлийн гагнуурчид, Электроникийн нарийн мэргэжлийн хүмүүс байна. Нарийн мэргэжлийн чиглэл рүүгээ илүү мэргэшээсэй. Инженер болж бэлтгэгдээсэй гэж хэлмээр байна” хэмээн онцлон ярьжээ.

“Баян-100” бэлэг дурсгал, бэлгийн багц сонгон шалгаруулах үзэсгэлэн худалдаанд урьж байна

Өмнөх нийтлэл

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй нийгэм