нийгэм

Дуучин Т.Баясгалан: Сандарч мэгдсэн Та бүхэн минь тайван амгалан байцгаагаарай! гадна дотны уулзалтууддаа зориулсан, албан хувцастай зураг цаашид ч их орох байх шүү

0

Цахим орчинд дуучин Т.Баясгалан сонгуульд өрсөлдөх нь ээ гэх дам яриа тарж түүний сонгуулийн сурталчилгааны зургууд тарж эхэллээ гэх мэтээр ам дамжсан яриа өрнөөд байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн тайлбараа хийжээ.

Өдрийн мэнд ээ!  Хүчирхэг луу жилд Олон Улсын хэмжээний хэд хэдэн чухал төсөл-арга хэмжээг эхлүүлээд байгаагаа, сарын эхэнд Та бүхэндээ дуулгасан билээ.

Баясаа нь урлаг-соёл, боловсрол, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа тул албан хувцастай зураг хөрөг авахуулах хэрэгцээ бишгүй бий шүү дээ. Гэтэл өнгөрсөн хэд хоногт нэг 2 зурагнаас болж, олны дунд нэлээд хэлэлцүүлэг болжээ. Жил жилийн сонгууль дөхөхөөр л зургийг минь “яриулаад”, нэр дэвших нь гэх юм. Анзаарахад, маш олон хүн дэмжсэн байсанд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Харин цөөн хүмүүс хэлбэр дүрсээр хийрхэж, өнгө зүсээр өөнтөглөж, огт мэдэхгүй зүйлээ баттай мэт гайхамшигтай сайхан ярьцгаасан байсаан

Сандарч мэгдсэн Та бүхэн минь тайван амгалан байцгаагаарай! Аливаа ажлын шаардлага болон гадна дотны уулзалтууддаа зориулсан, албан хувцастай зураг цаашид ч их орох байх шүү

Өнгөрсөн хугацаанд 10,000 айлын тулганд гал асааж, эмнэлэг, цэцэрлэг-сургууль барьж байгуулан, гурван жил Нийслэл-дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан хамт олныг удирдан авч явдаг тул Монгол Улсдаа хөгжил дэвшил авчрах олон ажлуудаа хийж гүйцэтгэхийн төлөө өөрийн мэдэх салбартаа хүссэн ч эс хүссэн ч сэтгэл зүрхээ зориулах болноо.

Жич: Зарим зургуудаас хавсаргав 

  • 1
  • 2
  • 3
  • 4

“Eco life mongolia” компани Олон улсын “ТЭГ ХОГ ХАЯГДАЛ” чуулганд оролцлоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм