нийгэм

“Choco pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

0

Цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус “GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна.

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НАЙМДУГААР БҮЛЭГ НИЙТИЙН ӨМЧ, ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

 

8.6 дугаар зүйл. Хулгайлах

 

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

“Амьдрал” тоглолт ирэх сарын 04-нд тайзнаа эгшиглэнэ

Өмнөх нийтлэл

Шинэ клип: “Хар Тас” хамтлагийн WE DON’T KNOW POP IN MUSIC шуугиан тариад байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм