нийгэм

СУРАГЧДЫН АМРАЛТ: Дөрөвдүгээр сарын 1-нээс НЭГ долоо хоног амарна

Таны сэтгэгдэл

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын гуравдугаар улирлын амралт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

БШУЯ-наас мэдээлснээр бүх ангийн сурагч энэ сарын 29-нд хичээллээд дөрөвдүгээр сарын 1-ний Даваа гарагаас нэг долоо хоног буюу 8-ныг хүртэл амарна.

зурагХарин хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй болоод буй.

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүйг мэдээлсэн билээ.

407
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл