нийгэм

Ирэх амралтын өдрүүдэд “Бүргэдийн баяр-2024” наадам болно

Таны сэтгэгдэл

 

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 09, 10-нд “Бүргэдийн Баяр-2024” наадам болно. 

Та бүхэн энэхүү наадамд хүрэлцэн ирснээр сүрлэг өндөр уулсын дээгүүр халин, дүүлэн нисэх хүчит бүргэд, Морин дэлэн дээр бүргэдийн хамт хурдлан давхих баатарлаг эрсийг бишрэн харах боломжтой. Мөн тун өвөрмөц амьдралын хэв маяг, хэдэн зууныг өртөөлөн буй өв уламжлал, түүх соёлоо хадгалан ирээдүй хойчдоо түгээн дэлгэрүүлж буй дэлгэр уудам Монголынхоо нэгэн эд эс бол Казах түмний соёлтой танилцана.

18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү наадам нь Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Тус наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг байна. Мөн наадмын үеэр “Ulaanbaatar city bus” иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тус автобус гуравдугаар сарын 09 болон 10-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 18:00 цагаас хот руу буцна.

409
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл