нийгэм

“Бүргэдийн баяр 2024” болоход ТАВ хоног үлдлээ

Таны сэтгэгдэл

 

“Бүргэдийн баяр 2024” наадам болоход ТАВ хоног үлдлээ. Уг баяр нь энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.

Тус наадам нь 18 дахь удаагаа Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэ үеэр олон зуун жилийн түүхтэй Казак ард түмний бүргэдээр ан бариулах ёс заншлыг таниулан үзүүлнэ.

Та бүхнийг гэр бүл, найз нөхдөөрөө цэвэр агаарт, тав тухтай тохилог орчинд цагийг зугаатай, өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна.

Тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7510-1727, 9910-1727, 9595-1727 дугаараас лавлаарай.

Ulaanbaatar City Bus автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд  Сүхбаатрын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор руу хөдлөх юм.

307
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл