нийгэм

Уран бүтээлч Morningstar нарт холбогдох хэргийн шүүх хурлыг товлосон

Таны сэтгэгдэл

Өнгөрсөн оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр уран бүтээлч Morningstar нартай холбоотой хар тамхины хэрэг ямар шатандаа явж байгааг сэтгүүлчид асуув.

ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа хариулахдаа “Тус хэргийг шүүх хүлээж авч, хуралдааныг товлосон.

Шүүхийн мэдээ цахим сайтаар шүүх хуралдааны товыг мэдээлнэ” гэв.

Мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн түүнийг шалгасан байдаг.

Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.



 Сэтгүүлч: Авлигын гэмт хэрэг удаашралтай явж байгаад дарагддаг гэх яриа бий. Жишээ нь “Тавантолгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан этгээдийн шүүх хурал гурван удаа хойшилсон байна. Үүнд хариулт өгнө үү?

Х.Билгүнзаяа: Прокурорын байгууллагаас эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлдэг. Шүүх хүлээн аваад хуулийн дагуу хянаад шийдвэрээ гаргаад явна.

Шүүхийн шатанд хэргийн оролцогчдын зүгээс хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшлох тохиолдол байдаг.

Сэтгүүлч: Шүүхийн ачаалалтай холбоотой зарим хэрэг замхраад байна уу?

Х.Билгүнзаяа: Шүүхийн шатанд хэргийг дарна гэсэн ойлголт байхгүй. Нэг талд нь прокурорын байгууллага, нөгөө талд нь хохирогч, шүүгдэгч нар байгаа. Шүүх хэргийг хүлээж аваад хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдаанаа товлоод хэргийн оролцогчдын хүсэлтийг хангаад явж байгаа.

307
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл