спорт

“Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдааны үеэр супер азтан шалгаруулж автомашин бэлэглэнэ

0

 

 

“Бид монголчууд” малчдад туслах тусламжийн аяныг өрнүүлээд байгаа билээ. Уг аяны хүрээнд Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэхүү барилдаан гуравдугаар сарын 01-нд буюу маргааш болно. 

Хандивын барилдаан маргааш 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох бөгөөд үзэгчдийн дундаас супер азтан шалгаруулж автомашин бэлэглэнэ гэдгээ дуулгалаа. Мөн бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгээр гурван азтай үзэгчийг тодруулна гэлээ.

Уг барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцох аж.

Тасалбарыг www.ticket.mn-с захиалах боломжтой.

 

Р.Отгонбаяр: Ах нартайгаа танилцаагүй бол би жүжигчин болохгүй байсан

Өмнөх нийтлэл

“Баярлалаа Ээжээ” баярын тусгай хөтөлбөрт тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй спорт