Сүүлийн хэдэн өдөр л “өгзөг” Б.Баярмаагийн бичлэг цахим хуудсанд тархаж нэлээдгүй шуугианыг дэгдээсэн билээ. Тэрбээр телеграммын төлбөртэй сувгаар дамжуулан өөрийн нүцгэн бичлэгээ 300 мянган төгрөгөөр борлуулдаг байжээ. Гэвч хямдруулан 50 мянган төгрөг болгосоноор нийт 70 сая төгрөг олжээ. Үүнээсээ 25 сая төгрөгөөр нь малын тэжээл авч малчдад хандивлах цувааг Булган аймаг руу илгээсэн байна.
Энэ тухайгаа тэрбээр “Миний телеграмм суваг руу бөөн хүмүүс нэг дор орж ирсэн. Бичсэн юманд нь хариулж амжихгүй байлаа. Гурав, дөрөв хоног нойргүй суугаад бүгдэд нь хариу өгсөн. Нэг хүн 50 мянган төгрөгөөр орж байгаа. Эдгээр хүмүүсээс нийт 70 сая төгрөгийн орлого орж ирсэн. Энэ бол миний амьдралдаа цуглуулсан хамгийн их орлого байлаа. 15 сая төгрөгийн өрөө төлж, өгзгөндөө 30 орчим саяын имплант суулгуулж байгаа.
Цаана нь надад 25 сая төгрөг үлдсэн. Үүнийгээ би улс оронд нүүрлээд буй зуданд хувь нэмрээ оруулъя гэж шийдвэрлэсэн. Тэгээд үлдсэн мөнгөөрөө тэжээл аваад Булган аймгийн малчдад өнөөдөр өглөө найзынхаа тусламжтай тэжээл хүргэсэн.
Бас миний бүтээсэн контентыг буруу сувгаар ойлгож “Уулзах уу” гэж байгаа хүмүүс битгий эндүүрээсэй гэж хэлмээр байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэлүүд