Эрүүл мэндийн цогц дасгалжуулагч Б.Хуланг залуус хэдийнээ мэдэх болсон билээ. Тэрбээр дасгалынхаа үр дүнг илүү ихээр мэдрэхийн тулд олон янзын Snack-аас татгалздаг гэнэ. Харин хушны самрыг хэрэглэж хэвшжээ.
Энэ талаараа “Хушны самар уураглаг байдлаараа илүү өндөр. Нэг судалгаа уншсан чинь Pine Nuts (хуш модны самар) ач тус их өндөртэй самарт багтдаг юм байна. Өдөр тутмын эрүүл амьдралд, идэвхтэй хөдөлгөөнд, удаан хугацаагаар хоолгүй явах үед идчихвэл өл сайн даана, цусан дахь сахар нэмэгдэхгүй. Хамгийн эрүүл амттан” гэлээ.
Тэгвэл хүн өөрийн биед хэрэгцээтэй эрдэс бодис бүхий тэжээллэг хүнс хэрэглэснээр эрүүл амьдралын эхний суурь тавигддаг юм байна.
Хушны самар дахь уураг, эслэг, эрүүл өөх тос зэрэг нь шим тэжээлт бодисуудын хослол тул цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Учир нь ханаагүй тосны хүчил нь жингээ хасах үүрэгтэй пинолений хүчил агуулдаг аж. Пиноленийн хүчил нь гэдэс дотор хоолны дуршил дарах даавар үүсгэдэг байна.
Comments