GS25 сүлжээ дэлгүүрт 10 сартай хүүхдээ орхиж явсан хэрэг өнгөрсөн оны 06 дугаар сард гарч байсан. Тэгвэл тухайн эмэгтэй 09 дүгээр сард хүүхдээ дахин хаяж, “Ө” нэртэй зочид буудалд үлдээгээд явжээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдээ удаа дараа хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх гэсэн зүйл ангиар буруутгажээ.
Сэтгэгдэлүүд