нийгэм

Хушхан Брэнд “Ид Шидийн Орон Хэнтий”-д 10 сая төгрөг болон бэлгийн багц хандивлажээ

0

 

 

Ид шидийн орон  хүүхэд хамгаалал хөгжлийн төвийг орон нутагт байгуулах төсөл үргэлжилсээр байгаа билээ. Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймагт Ид шидийн орон шинэхэн төвийнхөө үүдээ нээгээд удаагүй байна. Өдгөө “Ид Шидийн Орон Хэнтий”-д төвөө барихаар ажил ид өрнөж байгаа билээ. Тус төслийг хэрэгжүүлж буй хамт олонд маш олон байгууллага, хувь хүн сэтгэлийн хандиваа өргөж дэмжин ажиллаж буй юм.

Хушхан Брэндийн хамт олон “Ид Шидийн Орон Хэнтий” төсөлд 10 сая  төгрөгийг хандивлажээ.  Мөн бүтээгдэхүүний дээжээсээ 10 сая төгрөгийн бэлгийн багцыг гардуулан өглөө. Тус хандив, бэлгийг Ч.Ганжавхлан гардан авсан бөгөөд Хэнтийн зүг хөдөлжээ.

Тэд “нутгийн зон олон минт Монголдоо төдийгүй дэлхийд олон улсад таашаагдсан Хушхан брэндийн бэлгийн багцаа худалдан авч ид шидийн орондоо хөрөнгө оруулалтыг хийхийг уриалж байна.

Норд Роуд ХХК хамт олондоо нутгийн иргэд болон баг хамт олон, хүүхдүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Цасан вальс: МУУГЗ Б.Чинбат Монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлжээ

Өмнөх нийтлэл

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023” амжилттай зохион байгуулагдлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм