нийгэм

Ази Номхон далайн орнуудад Монгол Улсаа төлөөлөн оролцох “Young Spikes Competition” тэмцээн зарлагдлаа

Таны сэтгэгдэл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Монголын Маркетингийн Холбоо хамтран Ази Номхон далайн орнуудын бүтээлч салбарын хамгийн том наадам болох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээний “Young Spikes Competition” тэмцээнийг Монгол Улсад 12 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд оролцогчид нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтээлч кампанит ажлыг боловсруулан өрсөлдөх бөгөөд баг тус бүр хоёр гишүүнтэй оролцох юм.  Түрүүлсэн баг эх орноо төлөөлж Сингапур улсад зохиогдох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээнд өрсөлдөх ба зохион багйуулагчдын зүгээс бүх зардлыг хариуцдаг.

Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Маркетингийн Холбооны фейсбүүк хуудаснаас авах боломжтой.

Уралдаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

https://forms.gle/TamuDe78Bcfzt1rt5 

Холбоо барих утас: 89266145, 88622638

 

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

423
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл