нийгэм

ШУУРХАЙ: “Талийгаач хоёр уушгиндаа хатгалгаа тусаж хүндэрсэн байсан байж болзошгүй байгаа“ гэх урьдчилсан ДҮГНЭЛТ гарчээ

Таны сэтгэгдэл
Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу “шалтгаан тодорхойгүй байдлаар” амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй.
Тодруулбал, ЗХЖШ-аас “Талийгаач нь орой унтах командаар хэвийн унтсан ч өглөө 06:20 цагийн үед босох командаар босоогүй. Улмаар жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, эхний байдлаар шалгахад нас барсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг өгсөн.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Гаднын ямар нэг нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл урьдчилсан байдлаар биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй, задлан шинжилгээний явцад хоёр уушгиндаа хатгалгаа тусаж хүндэрсэн, ходоодны шарх үүссэн байж болзошгүй байгаа гэх мэдээлэл гарчээ.
Хэрэв хугацаат цэргийн алба хаагч хоёр уушгиндаа хатгалгаа туссаныг, тэр нь хүндэрснийг Цэрэг татлагын комисс, улмаар Зэвсэгт хүчний 326 дугаар анги штабын дарга, захирагч нар мэдэхгүй байсаар нэгэн гэр бүлийг хагацалд унагасан байж болзошгүй асуудал гарч мэдэх нөхцөл байдал үүсэхээр яригдаж буй.
Нөгөө талаас талийгаачийн өвчнийг мэдсээр байж цэрэгт хүчээр татсан ч байж болзошгүй нөхцөл байдал гарч ирж мэдэхээр болж байгаа аж.
2,432
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл