нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Таны сэтгэгдэл

 

Он гарсаар  улсын хэмжээнд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 21 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, 35 иргэний амь насыг авран хамгаалж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсэх, өтгөн зайр гүйх, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэл идэвхжиж мөсний зузаан 10-25 см болсонч  олон жилийн дундаж болон 2022 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

419
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл