нийгэм

Хүнсний инженер О.Гал-Очир: Фэйсбүүк дэх арьсны өвчний хохирогчид ихэссэний Гавъяатан нь И.Цэрэнхүү ”эмч”

Таны сэтгэгдэл

Арьсны өвчин судлалын үндэсний төв фэйсбүүкийн хохирогчдоор дүүрчээ. Гавъяатан нь И. Цэрэнхүү ”эмч” юм байна. Хамгийн сонин нь эдгэдэггүй өвчин шүү, би л эдгээнэ гэдэг өөрөө хаа байгаа нь мэдэгддэггүй хүнийг сохроор дагаад л хуйлраад байдаг.

Араас нь янз бүрийн сүлжээний синтетик витамин, биобэлдмэлийн асар том худалдаа. Бас л сурталчилдаг баагийнууд нь гадаадад байдаг ганц хоёр эмч. Ер нь гадааддаа сайхан амьдрахгүй, янз бүрийн хог сурталчилж шахаад байдаг нь юу юм бол доо. Би лав албаар явуулж байгаа гадны бодлого гэж ойлгодог.

За тэгээд араас нь Мөнгөжүүлсэн Шидэт ус, @Dimethylsulfoxide Mms-Classic -94951008 зэрэг химийн бодисууд Монголчуудын эрүүл мэнд, санхүүг дээрэмдэхээр ар араасаа жагсана. Зарим нэг нь надтай шүүхдэлцээд хүртэл явж байна.

Юун үнэр вэ, ямар хор вэ гэж хайдаг мөртлөө химийн бодисуудыг шууд уулгах зөвшөөрөлтэйгөөр зараад, заруулахыг нь зөвшөөрөөд байж байдаг. Тэгснээ утааны бохирдолдоо бүүр дасчихсан.

Иймэрхүү асуудал дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар-тай хамтран ажиллах юмсан даа, ямар ч байсан ярьж үзнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол угаасаа худ болчихсон шд, аль дээр.

Хүнсний Инженер О. Гал-Очир

554
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл