нийгэм

Хүү мотоциклоос унаагүй, зодуулж амьсгал нь боогдож нас барсан нь тогтоогджээ

Таны сэтгэгдэл
Долоон настай З.С хүү есдүгээр сарын 25-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар тоотод байрлах гэрээсээ гараад ор сураггүй алга болсон байдаг.
Хүүг Дорнод аймгийн хэмжээнд эрэн хайж, гурван хоногийн дараа Хэрлэн голын ойролцоох дэрснээс цогцсыг нь олсон. Хүүгийн хойд эцэг гэх Б нь анхны мэдүүлгээрээ “Мотоциклоос унаад ухаан орохгүй болохоор нь айсандаа дэрсэнд хаячихсан” гэж мэдүүлсэн гэдэг. Тэгвэл хүү мотоциклоос унаагүй, хойд эцэгтээ зодуулж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Хүүгийн цогцост хийсэн шинжилгээгээр дотор эрхтэн нь бяцарч, амьсгалын дутагдалд орсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлт 10 хоногийн дараа гарах ажээ.
3,916
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл