нийгэм

Н.Өнөрцэцэг: Охин анх удаа ийм болж байгаа юм биш, хуулийнхан түүний өмнө буруутай шүү

3

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2023.10.06/ LIVE хийж хэргийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, Энэ охин анх удаа ийм байдалд ороогүй. Хэлэх юм бол намайг хорих юм шиг байна. Хэний буруугаас ийм байдалд орчихоод байхад байгаа юм бэ. Та нар хэлэхгүй бол би хэлье.

Би мэдээлэл ард түмэнд хүргэсэн. УИХ, Засгийн газар амь орж эхэлсэн. Нисдэг тэрэг хүртэл нисгэхгүй байснаа нисгэсэн. Олны анхаарлыг хандуулж чадсан. Гэтэл одоо “Н.Өнөрцэцэгт хэн мэдээлэл өгөв” гээд хүмүүсийг шалгаж, дарамтлаад эхэллээ. Өмнө нь Сэржмядаг охиныг алга болоход тэр аймаг нэг ч камергүй байсан. Сэтгүүлчид л олонд хүргэж, асуудал гаргаж тавьснаар камертай болсон. Камерын ачаар л сая гэмт хэрэгтнийг барьсан биз дээ.

Охиныг ямар учраас тэр этгээд авч явсан гэдгийг хэлээч хуулийнхан, хэлж болохгүй юм уу. Өмнө яаж байсан юм, яасан учраас охиныг авч явсныг хэл, хэний буруугаас ийм болоод байгааг хэлээч. Та нар мэдэж байгаа ш дээ. Би хэлчихээр асуудалд оруулах гээд байгаа. Болохгүй бол би хэлээд өгье

Охин яагаад ийм байдалд орсныг хуулийнхан та нар хэлээч .. яагаад хэлэхгүй байгаа юм.  

Энэ хэргийг шүүсэн хууль өөрөө асуудалтай. Та нар хуулиа өөрчил. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд хүүхдийн асуудлаар хууль өргөн барьж байна. Алдаагаа яаран засах гэж байгаа юм шиг байна. Хэргийн нууц задалсан нь зариг сайт мөн. Цагдаа өөрсдөө хуурамч мэдээ тараачихаад хэвлэлийн хурал хийж, битгий хэргийн нууц задлаад бай, дуугай бай, сэтгүүлчид буюу надад хариуцлага тооцно гэж хэллээ. Надад мэдээлэл өгсөн хүнийг барина гэж байна. Хэргийн газраас “юм” олсон шүү дээ. Тэрийгээ хэл.

Би ярьж чадахгүй байна, надад олон дарамт байна. Найман ишигний хэргийг өнгөрсөн зунжин сурвалжилсан. Хоёр дахь шатны шүүх өнөөдөр болж байна. Ядарсан улсад ямар дээрэнгүй юм бэ. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээлийн хэргүүдээ ингэж шүү л дээ хэмээв.

Сураггүй болсон 12 настай охины цогцсыг олж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо

Өмнөх нийтлэл

Д.Баттогтох: Талийгаач охинд өчигдөр задлан шинжилгээ хийсэн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

3 Сэтгэгдэлүүд

  1. Mongol uls buur suirchihsiin bnshdeee arai l aimaar boljee ,,,😭😭😭😭

  2. yagaad ingeed il tod unen zov medeelel ogson chumuusiig zovooj buruutgadag um??? , buch umiig nuuch ,nuuchiin zeregleltei gedeg luivara uter turgen zogsoo ! , bid , bid nar ene erch barigchdad chuurtaj tsag aldachgui schuu ! , chuchtei schuu ard tumen ! , tanar charjil baigaaraa !

  3. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлээчдээ.Хүн араатан өсгөөд дараа нь өөрсдөө зовно,өрөөлийг ч зовоох юмаа

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм