П.Анужин та пост оруулж уянгалах биш бодлого боловсруулах үүрэгтэй!
Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр /2023.10.03/ 12 настай хүүхэд хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон хэрэг нийгмийг цочроож байна.Одоогийн байдлаар сэжигтнүүдийг олж тогтоосон ч охиныг олоогүй л байгаа юм.
Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Дарга П.Анужингийн үйлдэл олны эгдүүцлийг хүргэж байна.
Учир нь П.Анужин өөрийн хуудастаа: “Сэтгэл өвдөх багадаж байна…
Эрэн хайж буй охин харъяаллын сургуульдаа буюу гэрээсээ ойрхон 500 метр орчимд сурч байсан боловч сургуулийн даац хэтэрсэн шалтгаанаар хотын нөгөө захад байх сургууль руу ангиар нь шилжүүлсэн байна. Охины ээж удаа дараа сургуулийн захиргаанд гэрт нь ойрхон, хуучин сургуульд нь сургах хүсэлт гаргаж байсан боловч шийдэгдэхгүй байсаар өчигдрийг хүрчээ… Охин автобус, эсвэл таксигаар сургуульдаа явдаг.
Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль гэдэг ч энэ үг хэрэгжихэд мөн ч хэцүү. Ялангуяа нийслэл суурин газар. Хотын дүүргүүдийн хувьд, сургууль цэцэрлэг барих газар, газар чөлөөлөх ажил маш хүндрэлтэй. Арай ядан газар чөлөөлж, холбогдох төсвийг шийдүүлэхэд, гүйцэтгэгч компанийн олон асуудлууд, үнэ ханшийн зөрүү, үнийн өсөлтөөс шалтгаалсан нэмэлт төсвийн асуудлуудтай тулдаг, ер нь их амаргүй. Хаа газрын замбараагүй газар олголт, төлөвлөж бодоогүй барилга байгууламж, хэт төвлөрөл түмэн асуудлын шалтгаан болж иргэд өм цөм хохирч байна. Хотод нэг хоёр дарга халаад юм болохгүй дээ! Хотын газрыг авилгадан зарсан уг уурхайнаас эхлэн, загалмайлсан эздээс нь эхлүүлэн цайтал нь шалгаж тогтоох ёстой.
Хүүхдээ зайтай сургуульд явуулж буй аав ээжүүд илүү анхаарал сэрэмжтэй байж, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалъя!.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, залбирч буй пост оруулсан юм.
Уг нь П.Анужин Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн. Иймээс утга уянга халил дүүрэн пост бичин, залбирах бус асуудлыг шийдэх бодлого боловсруулах үүрэгтэй төдийгүй охиныг эрэн хайх ажиллагаанд ч тус дэм үзүүлэх бодит чадавхтай нэгэн билээ.
Teneg avgai yhsenee hiij suudal bugluj ysee ilj tormolzoj suudag yum!
Ene nuhtsul baidliig uurchluh gej ardtymen songoo biz dee ene ergyy avgaig !
Uchirgyi uyangalaad shyymjleed suuhiinhaa orond naad suudlaasaa bosood yavaadyum hiigeech hyyree!