Цахим сүлжээнд 99-35 УБК улсын дугаартай “Приус-50” автомашины замын хөдөлгөөнд оролцох үеийн зургийг нийтэлсэн. Ингэхдээ урдаа нэг хүүхэн суулгачхаад үнсэлцээд түгжрэл дунд явахгүй юм гэх тайлбарыг бичсэн. Улмаар нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт …. хаягаас “Энэ машин хаана байна. Гэртээ ирж хоноогүй. Батболдоо…” гэж бичсэн.
Харин энэ машины хууль ёсны эзэмшигч нь өндөр настан байдаг бөгөөд одоогоор түүний машиныг 20 настай хүү нь унадаг аж. Тухайн хүү нь эхнэргүй, найз охингүй гэтэл цахим орчинд элдэв мэдээлэл тарж байгаад гомдолтой байгаагаа тухайн иргэн мэдүүлжээ.
Уг нийтлэлийг оруулснаас хойш таньдаг хүмүүс нь машины эзэн рүү “Яагаад түгжрэл дунд үнсэлцээд байгаа юм бэ” гэх мэтээр ярьжээ.
Бусдын автомашины зураг мэдээллийг нийтэлж хуурамч мэдээлэл санаатайгаар ийнхүү тараасны улмаас машины эзний даралт ихсэж, эмнэлэгт хандсан байна.
Түүнчлэн иргэд уг машины зургийг авч цахим орчинд нийтэлж, цагдаа зогсоох зэргээр жолоочийг замын хөдөлгөөнд оролцож чадахгүйд хүргэжээ.
Тиймээс машины эзэн хэн, ямар зорилго сэдлээр машины зургийг цахим сүлжээнд байршуулж, худал мэдээлэл тараасныг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.
Сэтгэгдэлүүд