“Монголын залуучуудын холбоо”, “Идэр” их сургуультай хамтран 30 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа. Тодруулбал, МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатарын санаачлагаар 30 оюутан үнэ төлбөргүй дөрвөн жилийн хугацаанд сургах ШАРК-30 хөтөлбөрийг зарласан юм. Уг хөтөлбөрт 600 гаруй хүүхдүүд өрсөлдөж онцгойрон ялсан 30 шинэхэн оюутнууддаа дөрвөн жил 100 хувийн тэтгэлэгтэй суралцах батламжийг нь өнөөдөр гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээнд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ням-Очир,”Идэр” их сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал О.Эрдэнэ-Өлзий нар оролцсон юм.
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар: Өнөөдөр сайхан үйл явдал болж байна. Улаанбаатар хотод олон мянган оюутнууд маань эрдэм ном өвөртлөхөөр иржээ. Би энд ирэхээсээ өмнө Төрийн ордонд 800 гаруй шинэ оюутантай уулзаад ирлээ. Өнөөдрийн хамгийн онцлох зүйл энэ танхимд болж байна. Монголын залуучуудын холбоо, Идэр их сургуультай хамтран олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл нь Идэр их сургуульд бүтэн дөрвөн жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах Шарк-30 хөтөлбөрийг шинэхэн оюутнуудын дунд зарласан. 600 гаруй оюутнууд материалаа ирүүлсэн үүнээс онцгойрон ялсан 30 хүүхдийн төлөөлөл энд хүрэлцэн иржээ. Ямар ч гэр бүлд бүтэн дөрвөн жилийн суралцах сургалтын тэтгэлгээ авна гэдэг маш том дэмжлэг болж чадна байх гэж ойлгож байгаа. Залуучуудын холбоо, Идэр их сургуультай хамтран маш олон төсөл дээр ажиллаж байна. Хятад, Япон, Солонгос улс руу оюутнуудыг хамтын ажиллагааны хүрээнд суралцуулж байгаа. Ингэхдээ оюутнуудаа хөнгөлөлттэй, очоод сурахдаа ажиллах давхар ханган ажиллаж байгаа юм. Эхний удаад Идэр их сургуульдаа 100 хувийн тэтгэлэгээр суралцах боломжийг олгож шалгарууллаа. Эрчүүдийн хувьд өрхийн тэргүн болно. Өөрөө бие даасан шийдвэр гаргах үе ирдэг. Үүн дээр маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Мөн суралцах орчин, нөхцөл таатай байх. Авч буй боловсрол маш чанартай байх ёстой. Идэр их сургууль энэ боломж бололцоог хангаж байна гэж үзээд бид хамтран ажиллаа. Дүү нартаа хандаж хэлэхэд дөрөвхөн л жил хичээвэл хойшдын 40 жилийн амьдралаа авч явна. Тэгэхээр маш чанартай боловсрол эзэмших хэрэгтэй. Хатуухан хэлэхэд дөрвөн жил суралцаад төгсөж гарахдаа ажлын байрны босгыг алхаж чадахгүй нөхдүүд ч байдаг. Тэдний нэг болохгүй нь тулд оюутан байх хугацаандаа нийгмийн хийгээд бүхий л төсөл, арга хэмжээнд оролцож байх нь чухал. Гадагшаа суралцахаар явахад ярилцлагаас илүүтэй сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн гар бие оролцож байсан бэ гэдгийг илүүтэй хардаг болчихсон. Нийгэмд хэнд болж гарах вэ гэдэг нь та бүхнээс шалтгаална. Эрчүүдийг нэгдүгээр курсээс нь анхаарч нийгэмшүүлвэл улс орныг манлайлах, хариуцлагатай бие хүн болон төлөвшихөд сайн нөлөөлдөг гэдгийг жендерийн уулзалт дээр яригдлаа. Та нар гэр бүлдээ санхүүгийн маш том асуудал болж ирдэг ачааг хөнгөвчилж чадаж байгаа нь олон хүнийг баярлуулж байгаа зүйл. 12-р анги төгсгөсөн багш, аав, ээж нараа маш их баярлуулсан томоохон баяр гэж хэлмээр байна. Цаашдаа та бүхэн хичээлдээ шамдан чанартай боловсролыг эзэмших л үлдлээ. Бидний олгосон боломжийг 600 гаруй хүүхдээс ялаад гарч ирсэн та бүхэн минь олон залуучуудаа манлайлсан, бусдынхаа амьдралыг шийдсэн боловсролтой боловсон хүчин болж гараасай гэж хүсэж байна. Өндрөөс өндөр амжилтыг хүсье.
Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ням-Очир: Залуучууддаа баяр хүргэе. Товчхондоо хэлэхэд үнэгүй юм гэж байхгүй. Энэ олон итгэл хүлээлгэсэн ах, эгч нар, эх орныхоо өмнө маш том хариуцлага хүлээж байгаа. Сурлагад нь их амжилт хүсээд эх орондоо, аав, ээждээ ихийг хийж бүтээхийг хүсье.
Сэтгэгдэлүүд