нийгэм

Имарт “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-г ашиглалтад оруулжээ

0

​​​​​​​

Баянгол салбарын VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 98-р цэцэрлэгийн хажуу талын 1800м2 талбайг ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгосон.

Төсөл хэрэгжихээс өмнө энэхүү газар нь хог хаягдлын үлдэгдэл болон зэрлэг өвсөөр дүүрэн байсан бөгөөд нийтийн эзэмшлийн хэсгийг Имартын хамт олон 100% өөрсдийн санхүүжилтээр тохижууллаа. Тухайн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний бохирдлыг ариутган сэргээж, өмнө тарьсан байсан моднуудыг дахин сэргээн бордох ажлыг 14 хоног үргэлжилсэн.

Төслийн хүрээнд 500м2 газарт зам талбайн хучилтын ажил болон явган зам,тухлан суух сандалуудыг суурилуулсан бөгөөд 1300м2 талбайд зүлэгжүүлэлт, 35 ширхэг 3метрийн өндөртэй гацууруудыг шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусчээ.

Тун удахгүй Баянгол дүүрэг буюу 10-р хороололд Имартын шинэ салбар нээлтээ хийнэ. Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.

Ангууч охиныхоо зургийг дэлгэв

Өмнөх нийтлэл

Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм