Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 271 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ж.Дэмбэрэлсайханы бор хязаалан аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан, аймгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач, Ө.Алтанхуягийн хээр хязаалан, айргийн тавд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн өсгийн цагаан зээрд хязаалан хурдалж наадамчин олноо баясгалаа.
Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд Төв аймагчууд хязаалан насны морьдын уралдааны 40 түрүү, 190 айргийг хүртэж байжээ.
Сэтгэгдэлүүд