Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: ҮНЭХЭЭР НАЙМАН ИШИГНИЙ ХЭРГЭЭР 10 тэрбумын БАТДӨЛТЭЙ ТЭНЦЭХ ЯЛ ӨГЧИХЖЭЭ
Айлын нялх 4 хүүхэд ээж, аавыгаа хэцүү газарлуу наймхан ишигний хэргээр явуулчихаад ЗАРИГТ хандлаа. Хотоос өглөө гарч тасралтгүй давхисаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд ирлээ. Амнаасаа соосог салгахгүй, эмээгийн хормойноос босон, суун зүүгдэж уйлагнах ой гарантай охин, цай аягалаж гүйх цовоо хөөрхөн 9 настай охин, лоом барьж газар ухаж зогсох 12 настай хүү, хууль шүүх гэж давхих том хүү, эмээ нар галгүй зутруухан угтлаа.
Үнэхээр 8 ишигний хэргээр ял өгчихжээ. Гэхдээ тэр найман ишиг нь эзэндээ байнаа. Хоёр цэхрээрээ харлаа, малчнаас нь ярилцлага авч баталгаажууллаа. Хоёр айлын хонь нийлсэн, тэгээд салгах явцад 56 малаа авсан. 56 мал хулгайлсан, бүлэг хулгай нтр гэж худлаа ярихаа болиоч шүүх ээ. Тэр мэдээллийг нь цацаж буй сэтгүүлч нар та нар хүн бай!!!
Малаа алдсан гэх хүмүүс нь малаа олоод авчихсан гээд байна, энэ хэдэн бүлтийсэн хүүхдийг дээрэлхэж худал мэдээлэл цацахаа боль. Найман ишиг бол 400 000 төгрөг, 400 000 төгрөгийн хохиролд 2 хүнийг 2 жил бариад хорьчихож байгаа юм уу даа. ЗАРИГААР бүгдийг үзээрэй.
Малаа алдсан, мал хулгайлсан гэх хоёр эмээгийн ярилцлагыг үзээрэй…
Ишигээр тоо бодох уу, ганцхан жишээ Хөгжлийн банкинд 176 тэрбумын өртэй Эрэлийн Эрдэнэбат 3 сая толгой ишигтэй тэнцэх өртэй тэгэх үү!!!!
Гэтэл тэр өнөөдөр эрх чөлөөтэй хил дамнан мөрийтэй юу яаж байгаа…
10 тэрбумын Батдөл 200 000 ишиг !!! түүнд 2 жилийн ял төлөвлөөд сууж байхаасаа ичээч!!!
Сэтгэгдэлүүд