нийгэм

Залуус нярайн эндэгдлийг бууруулах төслийн зорилгоор Сүхбаатар аймагт 65 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

0

Манай улсад нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах замаар нярайн эндэглийг бууруулах зорилготой “Save angels” төсөл 2015 оноос хойш жил бүр тогтмол хэрэгжиж байна.

Уг төсөл нь “JСI Монгол” ТББ-ын хэрэгжүүлдэг томоохон төслүүдийн нэг билээ. Өнгөрсөн хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр шатлалын “Амгалан”, Өргөө” амаржих газрууд, мөн Архангай, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд нийт 1.5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг тусламжаар хандивлаж, эх дэлхийдээ яаран мэндэлсэн 2000 гаруй дутуу нярайн амь насыг аварч, тэдгээр гэр бүлүүдэд элэг бүтэн аз жаргал бэлэглэсэн юм.

Энэ удаад 2023 оны төслөө эх орны зүүн бүсийн хүн ам, алслагдсан газар нутаг ихтэй Сүхбаатар аймагт хэрэгжүүлж, Эрүүл мэндийн төвийн төрөх тасагт нэн шаардлагатай 66.5 сая төгрөгийн үнэ бүхий нярайн эмчилгээний тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Уг багцад 18 төрлийн 22 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.

JCI Монгол байгууллага нь эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залууст олгож, нийгэмд хандсан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг залуусын сайн дурын оролцоо дээр тулгуурласан ТББ юм. JCI Монгол байгууллагын залуус уг төслөө энэ жил дахин нэгэн алслагдсан аймагт хэрэгжүүлэхээр зорьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ХАДАМ ААВ-нхаа тэтгэвэрийг шалгуулна

Өмнөх нийтлэл

Б.Цэцэг: Хохинь ээ сэлбэ нэг л өдөр сэт татаж сэлбээр мөнгө угаагсад усанд урсах өдөр удахгүй ирнэ….

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм